РИО-2016 ЗУНЫ ОЛИМПОД МОНГОЛЫН БОКСЧИД ОРОЛЦОХ УУ?

2016-01-28  

ЭРХ АВСАН СПОРТЫН ТӨРЛҮҮД

Өнөөдрийн байдлаар “Рио-2016” зуны олимпийн XXXI наадамд Үндэсний шигшээ багуудаас :

Буудлагын төрөлд                  - 3

Чөлөөт бөхийн төрөлд          - 6

Байт харвааны төрөлд          - 1

Хөнгөн атлетикийн төрөлд   - 4 эрхийн болзлыг хангаад байна. Харин Паралимпийн зуны XV наадамд :

Буудлагын төрөлд                  - 1

Пауэрлифтингийн төрөлд    - 1

Байт харвааны төрөлд          - 2

Жүдогийн төрөлд                   - 2

Хөнгөн атлетикийн төрөлд - 1 нийт 7 тамирчны эрх авч оролцохоор байгаа бол

Пара усанд сэлэлтийн төрөлд -1 цагаан хуудсаар паралимпийн наадамд оролцох эрхийн баталгаажилт ирээд байна.

ХҮЛЭЭГДЭЖ БАЙГАА БОЛОН НЭМЭГДЭХ МАГАДЛАЛТАЙ ТӨРЛҮҮД

​Жудо бөхийн тамирчдын хувьд олимпийн эрхийн оноо олгох 7-8 тэмцээнд оролцож Олон улсын жудо бөхийн холбооноос эрхийн баталгаажилтыг 2016 оны 05 дугаар сарын сүүлээр албан ёсоор гаргах бол Боксын тамирчдын хувьд эрэгтэй, эмэгтэй баг тус бүр 2 эрхийн тэмцээн, Хүндийн өргөлтийн тамирчдын хувьд 1 эрхийн тэмцээн, Чөлөөт бөхийн тамирчдын хувьд 3 эрхийн тэмцээн, Байт харваа 1-2 эрхийн тэмцээн, Буудлага 1 эрхийн тэмцээн хүлээгдэж байгаа бол Хөнгөн атлетикийн тамирчдын хувьд 3 эрхийн тэмцээнд оролцож эрхийн тоог нэмэгдүүлэх боломж байна. Мөн таеквондогийн төрөлд 1 эрхийн тэмцээнд оролцохоор төлөвлөж байна.

Паралимпийн төрлүүдийн хувьд Байт харвааны төрөлд 1, буудлагын төрөлд 1, хөнгөн атлетикийн төрөлд 1 эрхийн тэмцээнд оролцохоор хүлээгдэж байна.

Энэ бүгдээс харахад Лондон 2012 олимп, паралимпийн үеийнхээс оролцох спортын төрлүүд 1-2 төрлөөр нэмэгдэх, эрх авч оролцох тамирчдын тоо 2-3 хүнээр нэмэгдэхээр байна.

ХЭДЭН МЕДАЛЬ АВЧРАХ ВЭ?

Сүүлийн 2 олимпоос монголын тамирчид медалийг арвин хураасан. Энэ жилийн олимпоос чөлөөтийн С. Батцэцэг, С. Цэрэнчимэд, жудогийн М. Уранцэцэг болон буудлагынхан медалийн тавцанд зогсоно гэж спортын хорхойтнууд хүлээж байна.

 

Э. ЭНХЖИН


 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
хаха:Юу вээээ 2016-02-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?