Энэ удаагийн лигийн тэмцээнд Монлаа, Бласт, Грандфин, Төмөрт өргөө, Мэнд Амур, Хаан даатгал зэрэг зургаан багийн нийт 40 орчим шилдэг ширээний теннисчид хүч үзэж байна. Одоогоор: Билигт ахлагчтай Бласт баг 4 хожил, 0 хожигдол, Лхагвасүрэн ахлагчтай Мон-Лаа 3 хожил, 1 хожигдол, Бэгз ахлагчтай Төмөрт-өргөө баг 2 хожил, 2 хожигдол, Баяраа ахлагчтай Грандфин баг 2 хожил, 2 хожигдол, Чинзориг ахлагчтай Мэнд-амор баг 2 хожил, 2 хожигдол, Батхишиг ахлагчтай Хаан даатгал баг 1 хожил , 3 хожигдолтой тус тус тэмцээнийг үргэлжлүүлж байна. Энэ долоо хоногийн Баасан, Ням гарагт 1-р тойргийн тоглолт өндөрлөх юм байна.
БЭЛТГЭСЭН : Э. ОТГОНЖАРГАЛ