МОНГОЛЫН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД "С" ЗОНА-Д ДЭВШЛЭЭ

2016-01-29  

Германд болсон дэлхийн аваргаар Монголын эрэгтэй баг "Е" зоны 24 багаас тэргүүлж алтан медаль хүртсэн. "Е" зонаас "Д" шат ахисан монголын баг энэ жил "Д"-г алгасаж "С" зона-д дэвшиж тоглох болсон тухай МШТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах CONTROL.MN-д мэдээллээ. Өнгөрсөн дэлхийн аваргад тоглосон, энэ жил мөн хүчээ үзэх Монголын тамирчин Э.Лхагвасүрэн, Я.Бэгз, Б.Билэгт нарын чансааны онооны нийлбэр ийнхүү шатлал ахихад нөлөөлжээ. Монголын эрэгтэй теннисчид түүхэндээ анх удаа "С" зона-д хүч сорино . Тэднийг илүү хүчтэй өрсөлдөгчид хүлээж байна. Энэ жилийн багийн дэлхийн аварга Малайзад болно.

 

БЭЛТГЭСЭН : Э. ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Bilguun:Заа амжилт хүсьеэ 2016-01-29
сонирхогч:2001 оны ДАШТ- нд эрэгтэй баг С зонд амжилттай тоглож байсан... 2016-01-30
сонирхогч:2001 оны ДАШТ- нд эрэгтэй баг С зонд амжилттай тоглож байсан... 2016-01-30
Zochin:Түүхэндээ анх удаа С зоонд гэдэг нь үнэн бол бахархмаар юм аа. 2016-01-31
tenis sonirhogch:amjilt hvsie 2016-01-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?