Дунд сургуулийн 8,10-р ангийн сурагч Болор, Ундрам, ХУИС-ийн нэгдүгээр курсийн оюутан Чулуудай нараас бүрэлдсэн Баярмагнайн ахалсан Грандфин баг 10-р Лигийн хамгийн залуу тоглогчтой багаар тодорсон.
Монголын хамгийн өндөр техниктэй тоглогч, монгол улсын 2 удаагийн аварга Баярмагнайн баг өчигдөр туршлагатай тоглогчдоос бүрдсэн Мэнд-Амор багийг 7:1 харьцаагаар буулгаж авснаар амжилтаа ахиулж 3 -р байр руу дэвшлээ. Лигийг Билигт, Дэлгэрмаагийн баг хошуучилж, Лхагвасүрэн, Должинзуу нарын баг удаалж байна.
Э. ОТГОНЖАРГАЛ