Энэ сенсаацийн эзэн нь "Хаан даатгал" багийн 2 залуу тамирчин байлаа. Эхний тойрогт ганцхан хожил 4 хожигдолтойгоор сүүл мушгисан тэд 2-р тойрогт Лигийг хошуучлагч Бласт багийг 5:3 аар, үдээс хойш "Төмөрт өргөө" багийг мөн 5:3 -ийн харьцаагаар буулган авлаа. "Хаан даатгал" багийн ахлагч , улсын 6 удаагийн аварга Батхишиг 4 учраагаа бүгдийг нь буулгасан бол "Хаан даатгал"' ын залуу тамирчин Эрдэнэбаяр "Бласт"-ийн Билигтийг 3:2, "Хаан даатгал"-ын залуу тамирчин Мөнхзориг, "Төмөрт өргөө"-ийн Бэгзийг 3:2 харьцаагаар буулган авснаар багтаа дараалсан ялалт авчирлаа. Хасагдах багийн тоонд ороод байсан "Хаан даатгал" баг маш чухал 2 хожил авснаар шилдэг 4-т үлдэх боломжийг бий болголоо. Лхагвасүрэн ахлагчтай "Монлаа" 2 хожсоноор Лигийг хошуучлагчдын эгнээнд шилжлээ.
Э.ОТГОНЖАРГАЛ