МА ЛОНГ АВАРГАЛЖ, ВЛАДИМИР САМСОНОВ УДААЛАВ

2016-02-05  

Дэлхийн топ 50 тоглогчийн 47-г нь цуглуулж чадсан BERLIN OPEN-2016 өндөрлөлөө. Найдлага тавьж байсан эзэн багийн шилдэг тамирчин Тимо Болл, дэлхийд жагсаалтаараа 2-т эрэмблэгдэж буй Украйн гаралтай германы теннисчин Овчаров нар шөвгийн наймд мултарч танхимд цугласан 4700 хөгжөөн дэмжигчийг гомдоолоо. Аваргын төлөө тоглолтонд дэлхийн аварга Ма Лонг, Беларусийн теннисчин 39 настай Владимир Самсоновыг 4:1 харьцаагаар буулгаж, аваргын буухиагаа үргэлжлүүллээ. 25 настай Ма Лонг 31 удаа финалд үлдэж, 21 дэх түрүүгээ авлаа. Одоо түүний өмнө Самсонов л байна. Самсонов нийтдээ 26 түрүү авсан нь теннисний түүхэн дэх дээд рекорд юм. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хятадын Юу Ванг түрүүлж, японы Ичихава удааллаа. Теннисчидийн дараагийн томоохон тэмцээн бол сарын дараа Малайзад болох дэлхийн аварга юм.

 

Э.ЭНХЖИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?