Лигийн тэргүүлэгч багуудын нэг Кливленд Кавалерс өнөөдөр талбай дээрээ бүсийнхээ 4-р байранд бичигдэж байгаа Бостон Селтикс багт хожигдлоо. Цаг дуусах мөчид Эвери Бредли хожлын шидэлтийг амжилттай болгосноор улирлын 30 хожлоо авлаа.
Тус тоглолтод Леброн Жеймс 30 оноо, Кайри Ирвинг 19 оноо, Смит 20 оноо авсан боловч эсрэг багаас Азия Томас 22 оноо, Бредли 19 оноо, Тюрнер 19 оноо, Зеллер 16 оноо, Саллинжер 12 оноо авснаар Бостон Селтикс баг ялалт байгууллаа.
С. БАЯНМӨНХ