ЦАГААН САРЫН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ БӨХИЙГ ТААХ НЬ ӨВСӨН ДУНДААС ЗҮҮ ЭРЭХТЭЙ АДИЛ БОЛЖЭЭ

2016-02-08  

Улсын наадмын 27 түрүүг эзэмшдэг, цагийг эзэгнэсэн Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ дархан аваргаас хойш наадмын түрүү бөхийг бөхийн хорхойтнууд маань онож таахаа больсон. Баянмөнх аварга " Улсын наадмын түрүүг авах хэд хэдэн бөх Увс нуур дэвжээнд бий гэж" хэлсэн. Яг тэр бөх гэж хэлээгүй боловч энэ таамаг харин 50 хувьтай байгаа. Мөнхбат, Бүрэнтөгс, Батсуурь нар дундаа завсартайгаар түрүүлээд байгаа. Энэ удаагийн цагаан сарын түрүү бөхийг ч бөхийн хорхойтнууд хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан 2015 онд чансаагаар тэргүүлсэн, Оюунболд, Бүрэнтөгс, Батсуурь арслан, Гончигдамба гарьд, Санжаадамба заан, Содномдорж, Бат-орших, Пүрэвсайхан харцагаас түрүүлэх бөхийг хайх нь илүү дөхөм санагдана. Цаана нь үнэн хүчтэй Эрхэмбаяр, сийрэг барилдаантай Мөнхбат аварга ам угтуулаа хүлээж байгаа. Мөн улсын харцага, начин, аймгийн хурц арслангууд шийдсэн мэхээ хийхэд бэлэн байгааг тооцох учиртай. Гал гарсан сайхан барилдаан болно. Шимтэн үзэцгээх л үлдлээ. Бөхийн хорхойтнууд Бөхийн өргөөг хэдийнээ зорьжээ.

 

Д. ДАГВАДОРЖ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН:ИХ АВАРГА БАТЭРДЭНИЙН ҮЕД Л АМАР БАЙЖ ДЭЭ... 13 ТҮРҮҮ ШҮҮ 2016-02-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?