Энэ жилийн бүх оддын тэмцээний ур чадварын тэмцээнд лигийн өндөр залуус болох Дреймонд Грийн, ДеМаркус Казинс, Антони Давис, Карл Энтони Таунс нар Эммануэл Мюдай, СиЖей МкКоллум, Азия Томас, Жордан Кларксон зэрэг лигийн чадварлаг залуустай өрсөлдсөн нь урьд урьдын жилүүдийнхээс илүү сонирхолтой байлаа. Финалд Minessota Timberwolves багийн төвийн тоглогч Карл Энтони Таунс, Boston Celtics багийн холбон тоглогч Азия Томас нар өрсөлдөж Таунс эцсийн мөчид алсын зайн шидэлтийг түрүүлж амжилттай болгосноор аварга боллоо.