ОЗЕКИ КОТОШОГИКУГИЙН ЯЛАЛТ БА ТОКИОГ ДОРГИОСОН ХУРИМ

2016-02-15  

Япон сумочин дахин цом өргөхөд 10 жил шаардагдлаа. Түрүүлэх, цом өргөх ямар байдгийг япон сумочид мартсан байсан гэж хэлж болно. Түрүүлж болно, цомоо ингэж өргөдөг юм гэдгийг нэгдүгээр сарын бащё-д озеки Котошигоку үзүүлсэн. Монголын сумочдын ноёрхлыг таслан зогсоож, гурвын гурван их аваргыг өвдөг шороодуулан Арлын Японы ард түмний магнайг тэнийлгэсэн үндэсний баатар болсон. Тэрбээр түрүүлснийхээ дараахан, Токио хотыг доргиосон нижгэр хуримаа хийсэн. Түүний хуриманд 630 зочин уригдсан. Японы ерөнхий сайд асан Ёширо Мури хүртэл баяр хүргэхээр ирсэн. "Би туйлын завгүй байлаа. Яг долоо хоногийн өмнө би түрүүлсэн. Тиймээс телевиз, радио, сонин хэвлэлд ярилцлага өгөх, телевизийн шоу нэвтрүүлэг болон олон төрлийн арга хэмжээнд оролцож байсан тул хуримын бэлтгэл ажилд биечлэн оролцож чадсангүй. Харин миний эхнэр, гэр бүлийнхэн минь хичээнгүйлэн ажиллаа" гэж зочиддоо хандан үг хэлсэн тухай японы хэвлэлд дурджээ. Хуримын үеэр тэр эхнэр өөдөө харж ямагт инээмсэглэж байсан ч, сэтгэл санаа нь нэг л тогтворгүй байсан гэж хэвлэлийнхэн анзаарсан байдаг. Тэр одоо 32 настай. Эхнэр Юми нь түүнээс 3 насаар дүү юм байна. Хурим нижгэр сайхан боллоо. Одоо түүнийг гуравдугаар сарын бащё хүлээж байна.15 давж түрүүлбэл, аваргын болзол сонсох магадлал бий гэж сумогийн ертөнц үзэж байгаа ажээ.

 

С. БАЯНМӨНХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?