ЛИГИЙН АВАРГЫН ТӨЛӨӨ МОНЛАА, БЛАСТ БАГУУД ТОГЛОХООР ШАЛГАРЛАА

2016-02-15  

3:5, 5:2, 5:4 Ийм харьцаагаар Бласт багийнхан Хаан даатгал багийг хожиж аваргын төлөө тоглох эрхээ авав. Харин нөгөө зона-аас Монлаа багийнхан Төмөрт Өргөө багийг 5:3, 3:5 , 5:4 харьцаагаар хожиж Бласт-тай аваргын төлөө тоглох боллоо. Түрүүлж 2 хожсон нь аварга болно. Хүрэл медалийн төлөө Хаан даатгал- Төмөрт Өргөөтэй хүч үзнэ. Теннис сонирхогчид энэ удаагийн лиги-д Бласт баг түрүүлэх боломжтой. Тус багийн Билигт, Дэлгэрмаа хоёр хоёулаа эрэгтэй, эмэгтэй тамирчдын чансааг тэргүүлж байгаа гэдгийг үндэслэл болгож байна. Монлаа баг аваргын цомыг тэмцэлгүй өгөх баг биш гэдгийг нөгөө талаас бас мартаж болохгүй. Хүрэл болон алтын төлөөх анхны тулаан ирэх Баасан гаригийн 18.00 цагаас ОЧ клубэд эхэлнэ.

Зургийн тайлбар: Дасгалжуулагч Мэргэний удирдсан БЛАСТ багийнхан энэ жилийн Лиги-д түрүүлэх өндөр магадлалтай.

 

Э. ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Anjella :mundag yumaa amjilt blast bagt 2016-02-15
Uka:Amjilt 2016-02-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?