“КОБИ БРАЙНТ”-ЫН СҮҮЛИЙН БҮХ ОДДЫН ТОГЛОЛТОД ӨРНӨД БҮС ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

2016-02-15  

Канад улсын Торонто хот 65 удаагийн NBA-ын бүх оддын тоглолтод Коби Брайнт, Стефен Көрри, Крис Пол, Кевин Дурант, Рассел Уэстбрүүк нараар удирдуулсан өрнөд бүсийнхэн 196:173 харьцаатайгаар Леброн Жеймс, Пол Жорж, Кармело Антони, Дуэйн Вейд, нараар удирдуулсан дорнод бүсийнхнийг хожлоо. Энэ бүх оддын тоглолтын онцлох зүйл нь яахын аргагүй бүх цаг үеийн агуу сагсан бөмбөгчдийн нэг Коби Брайнтын сүүлийн бүх оддын тоглолт байлаа. Тэрээр энэ тоглолтод 10 оноо, 6 с.б, 7 о.д хийн гайхалтай тоглолт үзүүллээ. Харин бүх оддын тоглолтын MVP Оклахама Сити Тандер багийн холбон тоглогч Рассел Уэстбрүүк боллоо. Рассел Уэстбрүүк энэ тоглолтод 31 оноо, 5 б.т, 5 о.д, 8 с.б хийлээ.

С. БАЯНМӨНХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?