БОСТОН СЕЛТИКС АВАРГУУДЫГ ХОЖЛОО

2017-03-03  

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны улирлын тоглолтууд өндөрлөхөд сар орчмын хугацаа үлджээ. Багууд одоогийн байдлаар 60 орчим тоглолтыг хийгээд байгаа юм. Энэ өдөр дорнод бүсийг амжилтаараа тэргүүлж байсан Кливланд Кавалерс Бостон Селтиксийн талбайд зочилж 103:99-ээр хожигдол хүлээлээ.

Тус тоглолтод Бостон Селтиксын лидер Азиа Томас 31 оноогоор бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Жей Кроудер 17 оноо, 10 самбар, Ал Хорворд 9 оноо, 10 дамжуулалт, 10 самбараас бөмбөг авчээ. Харин өнгөрсөн улирлын аваргууд болох Кливланд Кавалерс багаас Леброн Жеймс 28 оноо, 12 самбар, 10 дамжуулалт гүйцэтгэсэн бол Карри Ирвинг 28 оноогоо авсан юм.

Бостон Селтикс улирлыг 38 хожил 22 хожигдолтой дорнод бүсийн дэд байрт бичигдэж байгаа бол Кливланд Кавалерс 41 хожил 17 хожигдолтой тэргүүлж байна. Энэ өдөр явагдсан бусад тоглолтуудын мэдээллийг та бүхэнд хүргэе.

Нью-Иорк никс 101:90 Орландо Мэжик

Вашингтон Уизардс 105:96 Торонто Рапторс

Даллас 95:100 Атланта

Филаделфиа 98:125 Майми хит

Денвер 110:98 Милауки бакс

Индиана 99:100 Сан-Антанио спүрс

Миннесота 107:80 Юта жазз

Хьюстэн рокэтс 122:103 Лос Анжелс Клипперс

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?