ӨНӨӨДӨР МОНГОЛЫН ТӨР НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН Ж.БАТМӨНХ АГСНЫ МЭНДЭЛСНИЙ 91 ЖИЛИЙН ОЙН ӨДӨР

2017-03-10  

Өнөөдөр Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнх агсны мэндэлсний 91 жилийн ойн өдөр тохиож байна. 

Жамбын Батмөнх 1926 оны 3 сарын 10 - 1997 оны 5 сарын 14 нь   Монголын төрийн зүтгэлтэн бөгөөд БНМАУ-ын  Ерөнхий сайд, төрийн тэргүүний  алба хашиж байсан эрдэмтэн, профессор  хүн юм.

Тэрээр Увс аймгийн Хяргас суманд төрсөн Баяд ястан билээ. 1939-1951 онд Хяргас сумын бага сургууль, Улаангом хотын дунд сургууль, МУИС-ыг тус тус төгсөж ЭДИЙН ЗАСАГЧ  мэргэжил эзэмшжээ.

1958-1961 онд ЗХУКН-ын дэргэдэх Нийгмийн ухааны акедемид суралцан эдийн засгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ.

Ж.Батмөнх нь  их сургуулийн багшаас  хөдөлмөрийн гараагаа эхэлж,  БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга,   БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайдаар томилогдон түүхэн цаг үед ажилласан зүтгэлтэн байв. Тэрээр 1974 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, мөн оны 6 сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу ерөнхий сайдаар томилогдсон. 1984 он хүртэл БНМАУ-ын 13 дахь ерөнхий сайдаар, 1984-1990 онд АИХ-ын Тэргүүлэгчлийн даргаар буюу төрийн тэргүүнээр ажиллаж байжээ.

1948 онд МАХН-ын гишүүнээр элссэн. 1951-1958 онд МУИС, УБДС,  НДС-д БАГШ, тэнхимийн эрхлэгч, орлогч захирал, 1962 оноос ЭЗДС-ийн захирал, 1967-1972 онуудад МУИС-ийн проректор, ректороор ажиллажээ.  Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд гаргасан зүтгэлийг үнэлж ПРОФЕССОР цол олгожээ.

1973 онд МАХН-ын Төв Хорооны Шинжлэх ухаан, боловсролын хэлтсийн эрхлэгчээр томилогдон ажиллаад, 1974 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн  орлогч дарга, мөн оны 6 сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу ерөнхий сайдаар томилогдсон.

1984 он хүртэл БНМАУ-ын 13 дахь ерөнхий сайдаар , 1984-1990 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар буюу төрийн тэргүүнээр ажиллажээ.

1997 онд насан эцэслэх хүртлээ Улаанбаатар хотод амьдарч байсан. Түүнийг нас барсны дараа МУИС-ийн ЭЗДС-ийн өмнөх талбайг түүний нэрэмжит болгож, гэрэлт хөшөөг  нь босгож мөнхжүүлжээ.

Мөн төрсөн нутаг Хяргас  сумын төвд нь 2009 онд гантиг чулуун  дээр дүрийг нь сийлсэн гэрэлт хөшөөг нутгийнхны хөрөнгөөр босгожээ. 1986 онд 60 насныхаа ойгоор Сүхбаатарын одон, ЗСБНХУ-аас Лениний одонгоор  шагнагдсан.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Баяраа:Манай мундаг сэхэээтнүүдээ дандаа гомдоож орхидог улс шүү. Их юм хийсэн хүн дээ. 2017-03-10
Хүрлээ:Нэг л дулаахан царай зүстэй хүн байсан шүү. 2017-03-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?