ААШТ-НИЙ 65 КГ ЖИНД Б.БАТМАГНАЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2016-02-20  

Тайландын Бангкок хотод болж буй чөлөөт бөхийн Ази Тивийн Аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 65 кг жинд манай тамирчин Батчулууны Батмагнай барилдаж хүрэл медаль хүртлээ. Тэрээр эхний тойрогт Киркизстаны бөх Улукман Маматовыг 12-2, дараагийн тойрогт Шриланкын бөх Вээрасингэг 10-0 ялж, 1/4 финалд Ираны бөх Мейсам Насирид 13-2 ялагдсан. Хагас финалд Ираны бөх Японы бөх Масаказү Камойг ялсан учраас манай Батмагнай дагах барилдаанд орох эрхтэй болсон. Дагах барилдаанд Узбекын бөх Маруф Нурилоев 7-6 харьцаатай ялан, хүрэл медалийн төлөө Ираны бөхөд ялагдсан Японы Масаказү Камойг даралтаар цэвэр яллаа.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?