НЭР ДЭВШИЖ БУЙ ХАН ХҮҮ АЛИ БИН АЛЬ ХУСЕЙН БОЛ АНУ-ЫН ДЭМЖИЖ БУЙ ТӨЛӨӨЛӨГЧ ГЭЖ БЛАТТЕРИЙН ЗӨВЛӨХ ҮЗЭЖ БАЙНА

2016-02-25  

Али Бин Аль Хуссейн

2018 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Орост өгснийхөө төлөөсөнд Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Зефф Блаттер ажил албан тушаалаа өгөхөд хүрсэн. Энэ шахалтыг АНУ-ын зүгээс хийсэн гэж Блаттерийн эргэн тойрныхон болон бусад мэргэжлийн хүмүүс үздэг. Нэгэнт гаргасан шийдвэрээ буцахгүй, Орост олгосон Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг эргэж харж, тэр тусмаа цуцлах боломжгүй гэдгээ АНУ-д мэдэгдсэний дараахнаас тус холбооны ерөнхийлөгч Зефф Блаттерт эрүү үүсгэж эхэлсэн. Хээл хахууль , авилга. Түүнийг эргэн тойрны хэд хэдэн хүнийг энэ хэрэгт холбогдуулж баривчилж, мөрдөн байцаалт эхлүүлсэн. Дэлхийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай мэдээлж, түүнийг сэтгэл зүйн хүнд дарамтанд оруулж, ажлыг нь өгүүлээд байгаа. Блаттер энэ бүхнийг үгүйсгэж байгаа Дэлхийн хөлбөмбөгийн холбооны удирдлагыг гартаа оруулах ажлаа АНУ аль хэдийнээ хийсэн. Зефф Блаттерийн залгамжлагч болох бүрэн үндэслэлтэй, Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мишель Платинийг ч энэ замаас хамтад нь зайлуулж чадсан.

Зефф Блаттер,Мишель Платини

Европын орнуудын зүгээс хангалттай дэмжлэгтэй, маш хүчирхэг өрсөлдөгчийг хууль хүчний байгууллагын оролцоотойгоор өрсөлдөгчийн жагсаалтаас хассан. Ирэх 7 жилийн хугацаанд хөлбөмбөгийн холбооны удирдах ажил хийх эрхийг нь хязгаарласнаар М. Платини тэтгэвэртээ гарахаас өөр зам мөр үлдээгээгүй, түүнд. Гол өрсөлдөгчдийг нь замаас нь зайлуулж цэвэрлэсэн Их хурал энэ сарын 26-нд Цюрихэд эхэлнэ. Хөлбөмбөгийн мэргэжилтнүүд АНУ-ын дэмжиж буй хан хүү Али тийм ч сайн дэмжлэг авч чадахгүй гэж үзэж байна. Харин УЕФА-гийн е/н/б-ийн дарга Джанни Инфантинод шаанс бий гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Олон улсын хөлбөмбөгийн холбоонд 209 орон багтдаг. Европын 53 орон бүгдээрээ түүний төлөө санал өгч чадвал боломжийг бодит байдал руу дөхүүлнэ. Дээр нь төв Америкийн 7 гишүүн нэмэгдэх юм.

Шэйх Салмана бин Ибрагима аль- Халиф

Өөр нэгэн нэр дэвшигч бол Азийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн Шэйх Салмана бин Ибрагима аль- Халиф. Блаттерийн суудлыг залгамжлахад хамгийн ойр байгаа хүн. Харилцаа холбоо сайтай. Европын холбоонд ч талтай. Азийнхнаа зангидчихна. Африкийн хөлбөмбөгийн холбоотой хамтын ажиллагааны гэрээ байгуулсан түүнд давуу тал үүссэн. Ийм нөхцөлд Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн төлөөх сонгууль явагдана. Заал танхимаас нэр дэвших боломжтой юм байна. Дэлхийн хамгийн нөлөө бүхий, хамгийн хүчирхэг, хамгийн их мөнгөтэй байгууллагын тэргүүн хэн болохыг удахгүй мэдэх болно, бүгдээрээ.

 

Ц. ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?