МОНГОЛЫН ЭРЭГТЭЙ БАГ АНХ УДАА "С" ЗОНАД ХҮЧ ҮЗНЭ

2016-02-25  

Зэрэглэлээр нь ангилж багуудыг А,B,C,D,E гэсэн 5 зонд хуваадаг. Зона тус бүр нь аваргын төлөө тоглодог. Зондаа түрүүлсэн нэг л баг дэлхийн зоны аваргын медаль хүртэж, зона ахих эрх авдаг. Монголын эрэгтэй баг Германд болсон дэлхийн аваргаар Е зоны аварга болж, дэлхийн аваргаас зоны анхны медалийг авчирсан түүхтэй. Улсын 4 удаагийн аварга Б.Алтантулга, улсын 3 удаагийн аварга Э.Лхагвасүрэн, дэд мастер Баатарсүрэн нар 1, 2, 3-р ракетаар тоглож, залуу тамирчин Батдэлгэр орлон тоглогчоор явсан. Тэд гайхалтай тоглож, зондаа түрүүлж E зона луу шат ахисан. Тэгвэл энэ жил тоглох 1,2,3-р ракет болох Б.Билигт, Э.Лхагвасүрэн, Я.Бэгз нарын хувийн чансаа оноо урагшилсан тул энэ жил D зоныг алгасаж, анх удаа С зонад хүч үзэх болжээ. Эмэгтэйчүүдийн хувьд мөн өнгөрсөн дэлхийн аваргаар С зонад оролцсон. "Энэ жил эмэгтэй баг амжилтаа ахиулж эхний 60 дотор орох, эрэгтэйчүүдийн хувьд 70 дотор багтах зорилготой Малайз улсыг зорилоо" гэж МШТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С. Галбадрах CONTROL.MN сайтын сурвалжлагчид хариуллаа. Монголын баг тамирчид өнөөдөр Малайзыг зорьсон байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?