ЗЕФФ БЛАТТЕР, МИШЕЛЬ ПЛАТИНИ НАРЫН ШИЙТГЭЛИЙН ХУГАЦААГ 6 ЖИЛ БОЛГОЖ БУУРУУЛЖЭЭ

2016-02-26  

Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн ажлаа өгч буй Зефф Блаттер, Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас нь хөндийрүүлсэн Мишель Платини нарын өргөдлийг Ёс зүйн хороогоор хэлэлцээд 8 жилийг нь 6 жил болгон шийтгэлийг нь хөнгөрүүлсэн байна. Энэ шийдвэртэй дээрх хүмүүс санал нийлэхгүй, цаашид давж заалдах болно гэдгээ илэрхийллээ. 2 сая ам.долларыг бие биедээ найр тавьж өгсөн асуудлаас болж дээрх 2 эрхмийг эрх мэдлээс нь холдуулсан түүхтэй. 1998 онд, Блаттерийн техникийн асуудал хариуцсан зөвлөх хийж байхдаа ажлынхаа гүйцэтгэлд 2 сая ам.долларын урамшуулал авсан гэж Мишель Платини тайлбар өгчээ. Цагтаа Европын 3 удаагийн шилдэг хөлбөмбөгчин, францын шигшээ багийн ахлагч байсан эдүгээ 60 настай Платини 2007 оноос хойш Европын хөлбөмбөгийн холбоог тэргүүлсэн. "Маргааш эхлэх, Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид намайг дэвшүүлэхгүй байх зорилготой, хүчирхийллийн шинж агуулсан улс төрийн шийдвэр гэж харж байна" хэмээн Платини эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэгвэл Зефф Блаттерийг АНУ-д мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. "АНУ-ын зааварчилгааг үг хэлгүй дагаагүй учраас ийм хууль бус шийтгэл хүлээж байна " гэж 79 настай, 1998 оноос хойш ОУХХ- г удирдсан, швейцарийн иргэн Блаттер ч хэлээд байгаа. Тэд сонгуульд орох эрхээ ийнхүү хасуулав. Харин цаашид давж заалдана гэдгээ зарлалаа. 

 

Э. ЦЭБЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?