БУУРАЛ ЕВРОП, ЗАЛУУ АЗИ ТИВ ДЭЛХИЙН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОХ АНУ-ЫН ЗААВРЫГ ДАГАСАНГҮЙ

2016-02-27  

АНУ-ын оролцохгүй юм байхгүй болжээ. Олон улсын хөлбөмбөгийн холбоог бужигнуулж, өөрийнхөө төлөөний хүнийг удирдлагаар нь тавих зорилго нь бүтэлгүйджээ. Жанни Инфантино, Шэйх Салман, хан хүү Али, Жером Шампань, Токио Сексвалэ нарын 5 хүн нэр дэвшиж, Өмнөд Африкийн улс төрч Токио Сексвале нэрээ татсан. Санал хураалтаар, Жанни Инфантино -88, Салман- 85, Али- 27, Жером Шампань -7 санал авсан байна. 50 болон түүнээс дээш санал авч ерөнхийлөгчид сонгогдох журамтай тул дахин санал хураалт явуулав. Жанни- 115, Салман- 88, Али -4 , Жером -0 санал авснаар, 45 настай швейцарь эр Олон улсын хөлбөмбөгийн холбооны 9 дэх ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Түүний төлөө европ тэр чигтээ, төв америк бүхэлдээ, дээр нь африк тивийнхний санал нэмэгджээ. Жанни 2000 оноос УЕФА-д ажиллаж эхэлсэн, 2009 оноос хойш Платинигийн баруун гар буюу, ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа нэр хүндтэй зүтгэлтэн. Платини, Блаттер нарын дэмжлэг түүний ялалтад нөлөөлсөн гэж төлөөлөгчид үзэж байна. Жанни шинэ үүрэгт ажлаа 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын бэлтгэл ажилтай танилцахаас эхлэнэ гэдгээ мэдэгдэв.

 

 Э. ЦЭБЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Өөрийн бодолтой хүн:Би байсан бол ....энхбаярын гурван хурууны дундахыг өгөх байсан юм 2016-02-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?