ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МОНГОЛЫН ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ БАГ ХОЖИЛ АВЧ ЧАДААГҮЙ Л БАЙНА

2016-03-02  

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тэг дундаа орж байна. Удахгүй зоны аваргуудын төлөө тоглолт, мөн зондаа үлдэх эрхийн төлөөх тулаан эхэлнэ. Эмэгтэй баг хожил авч чадаагүй ч, зондаа үлдэх боломжтой гэж холбооныхон үзэж байна. Харин эрэгтэй багийн хувьд "С" зондаа үлдэж чадах эсэх нь асуудал дагуулж байгаа. Өчигдөр Шинэ зеландад 3:2-оор хожигдсон. Энэ тоглолтод Билигт, Бэгз нар хожил авсан. Багийн шийдвэрлэх 5 дахь тоглолтод Лхагвасүрэн 3:2-оор өрсөлдөгчдөдөө ялагдсанаар эрэгтэй баг анхны хожил авах боломжоо алдлаа. Монголын эрэгтэй баг зондаа үлдэх эрхийн төлөө 12 багтай үргэлжлүүлэн тоглоно. "С" зонад үлдэх үү, эсвэл "Д" зона руу ухрах уу гэдгийг торгуулийн гэх тоглолтууд шийднэ. Аль аль баг нь боломжоо алдаагүй байна гэж Малайзаас CONTROL.MN -д мэдээллээ. Баг тамирчиддаа амжилт хүсье.

 

Э. ТОТО

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?