С.ЦАЦРАЛТ : ФОТОСЭТГҮҮЛЧИД ГЭРЭЛ ЗУРГИЙН САЛБАРЫН МАНЛАЙЛАГЧИД БАЙХ ЁСТОЙ

2017-05-12  

Монголын гэрэл зургийн ноён оргилуудын нэг, Соёлын Гавъяат Зүтгэлтэн фото сэтгүүлч, нийтлэлч. гэрэл зургийн "Гамма" агентлагийн захирал Сэрээтэрийн Цацралт "Фотосэтгүүл зүйн" сэдвээр мэргэжил нэгт болон сэтгүүл зүйн сургуулийн оюутан, гэрэл зураг сонирхогчдод зориулж уулзалт ярилцлага хийлээ. Монголын гэрэл зургийн ноён оргилуудын нэг, Соёлын Гавъяат Зүтгэлтэн фото сэтгүүлч, нийтлэлч. гэрэл зургийн "Гамма" агентлагийн захирал Сэрээтэрийн Цацралт "Фотосэтгүүл зүйн" сэдвээр мэргэжил нэгт болон сэтгүүл зүйн сургуулийн оюутан, гэрэл зураг сонирхогчдод зориулж уулзалт ярилцлага хийлээ. 

1977 оноос гэрэл зурагтай нөхөрлөсөн тэрээр өөрийн 40 жилийн мэдлэг, туршлагаасаа нөхдөө хуваалцаж байна. Эрхүүгийн Их сургуулийг 1982 онд Сэтгүүлч мэргэжлээр дүүргэснээс хойш гэрэл зургийн сурвалжлагчаар "Залуучуудын үнэн", "Үнэн", "Ил товчоо" сонинд ажиллаж байсан. 1996 онд бие даасан анхны гэрэл зургийн мэргэжлийн агентлаг "ГАММА" байгуулсан түүхтэй. Өнгөрсөн онд байгуулсан Хүннү Молл дэлгүүрт байрлах "Гамма" гэрэл зургийн үзэсгэлэнгийн галерейг гэрэл зурагчид уран бүтээлчдийн байнга очих дуртай газар болгон хөгжүүлж чадсан. Гэрэл зургийн үнэ цэнийг өсгөж 30 сая төгрөгийн шагналын сантай фото уралдааныг хүртэл хийлээ.

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны урилгаар цуврал лекцийг явуулж байхаар болж эхний сургалтыг Цацаа гавъяат хийлээ. Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр Дархан хотоос МГЗНХолбоог урьж "Фотосэтгүүл зүйн" сэдвээр лекцийг С.Цацралт зааснаар ихээхэн сонирхолтой болж улмаар гэрэл зургийн сурвалжлагчдаа сургалт оруулах сэдэл төржээ.

Түүнд хамгийн ойр сэдэв бол мэдээж гэрэл зургийн сурвалжлага сэтгүүл зүй байдаг. Энэ сэдвээрээ мэргэжил нэгт нөхөд, өдөр тутмын сонины фото сурвалжлагчид, сонирхогчдод зориулан нэн сонирхолтой лекцийг сонордуулав. Гэрэл зурагчид бүх үйл явдлын эхэнд оролцдог. Өдөр тутмын мэдээллээс хоцролгүй явж байдаг онцлогтой.  

Сүүлийн 27 жилийн хугацаанд Монголчуудын амьдралд асар том өөрчлөлт ирснийг дурдаад.  Гэрэл зурагчид энэ бүхний бодит мэдээллийг түүх болгон үлдээх алтан боломж ирсэн. Технологийн дэвшлээс манай салбар маш эрчимтэй өөрчлөгдөж хол хоцролгүй хөл нийлүүлэн хөгжиж байна. Хүн хэрвээ гэрэл зураг авч суръя гэвэл  гол нь камер хэрэгсэлдээ биш тархиндаа бодож авч сурах нь чухал.

Аппарат техникийг сурахыг хүсвэл 7 хоногт  ч эзэмшиж сурна. Анхан шатны сургалтууд Холбоос болон бусад цөөн газар явуулж байна. ИХ дээд сургуульд системтэй бааз суурьтай мэргэжлийн хүмүүсээр зааж сургахгүй байна. Гэрэл зурагчдаа боловсруулахын тулд мэргэжлийн онолын ном, сурах бичгийг олноор хэвлэн орчуулж мэдлэгийн дээшлүүлэх шаардлагатай. Сэтгүүл зүйн гэрэл зурагчид өөрсдийн дагнасан сэдэв чухал.

Жишээ нь С.Бадамханд гэхэд хүний гарны зураг авдаг. "Дулаан гар" үзэсгэлэн саяхан АНУ хүртэл яваад гаргаад ирлээ. Шувууны чиглэлийн зурагчид, баримтат гэрэл зурагчид гээд төрөлжиж байгаа нь сайшаалтай.

Цацралт гавьяатын зөвлөснөөр "Хэвлэл мэдээллийн гэрэл зурагчдад мэдлэг олгох үүднээс Магнум фото агентлагийн 40 гэрэл зурагчдын бүтээлийн бүгдийн үзээд хоорондоо яриад өөрсөд нь таалагдсан сэтгэлд ойр, гэрэл зурагчнаа сонгоод тэр хүмүүсийг дууриаж арга барилд нь суралцаж болно. Англи хэл сур. Гэрэл зурагчдаас холбоотой үгнүүдийн цуглуулга сурах бичгийг санал болголоо. Уран бүтээлээ хийхэд гар утсаар ч сайн бүтээл болно. Энгийн болоод хэрэглээ боллоо. Өөрсдийн өнгө төрхтэй байхгүй бол бид ялгарах зүйлгүй болж мэднэ" хэмээв.

Камер сурах гэж байгаа бол хүнээс битгий асуу. Зураг авч сурах гэж байгаа бол олуулаа зургийн тухай ярь, ганцаараа зураг авахаар яв. 
Өөрийн сэдвээ ол. Хүн болгонд л Цагаан суварга, хэрмэн цавын зураг бий. Гэвч цагаан суварга, хэрмэн цаваар үзэсгэлэн гарга гэвэл хэнд ч зураг байхгүй гэх мэтийн олон сайхан санааг сонсов.

Сургалтанд суусан хүмүүсээс олон санал гарч байснаас онцолбол НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Х.Жаргалсайханы гаргасан санал нийтэд таалагдлаа. Өөрсдийн сэдэвтэй болох. 2030 он хүртэл НҮБ-аас Хүн төрөлхтний тогтвортой хөгжлийн төлөө 17 сэдвээр хөгжихийг уриалж байна.

Манай салбарынхан энэ сэдвээс сонгоод өөрийн зураг авах чиглэлээ болгох бүрэн боломжтой хэмээн ярилцлаа. Дараагийн сэдэв уулзалтаа "Тогтвортой хөгжлийн зорилтыг сонгон  гэрэл зураг"-ийн хэлээр өөрсдийн сэдэвтэй болж хамтдаа түгээхээр боллоо.

 

 

 

Ц.БАТБААТАР 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
JARGAL:MANAIHAN SEDEVTEI BOLVOL YALGARAAD L IRNE DEE.UTSAAR HURTEL SAIHAN ZURAG AVCH BGAA ZALUUS ZUNDUU BNA. 2017-05-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?