АНХ УДАА "С" ЗОНАД ДЭВШИЖ ТОГЛОСОН МОНГОЛЫН ЭРЭГТЭЙ БАГ ЗОНДАА ҮЛДЭХ МАШ ЧУХАЛ ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

2016-03-03  

"С" зонын 24 багаас "Б" зона руу дэвших 12, "Д" зона руу унаж ухрах 12 багийн тоглолт өнөөдөр эхэллээ. Анх удаа "С" зонад хүч үзэж буй монголын эрэгтэй баг "Д" руу унах эсэхээ үзэх 12-д багтсан тухай өмнө нь CONTROL.MN мэдээлж байсан. Тэгвэл торгуулийн анхны тоглолтоор Гватемалын багийг 3:0-ээр буулган авч маш чухал ялалт байгууллаа. Лхагвасүрэн, Бэгз, Билэгт нар өрсөлдөгчдөө буулган авч, доош унах, зона ухрах аюулаас мултарлаа. Өнөөдөр байраа урагшлуулах тоглолтоо Эстонийн багтай 19.00 цагаас хийнэ. Эрэгтэй баг ямар ч гэсэн өөрийн амжилтаа бататгаж, байраа урагшлуулах боломжтой боллоо. Эмэгтэй багийн хувьд Финландын багт 3:2-оор маш харамсалтай хожигдлоо. Орой Этиопийн багтай эцсийн шийдвэрлэх тоглолт хийнэ. Аль алинд нь үлдэх, урагшлуулах бүрэн боломж бий гэж МШТХ-ны е/н/б-гийн дарга С.Галбадрах үзэж байгаагаа илэрхийллээ. Тоглолт болгоны мэдээллийг тухай бүрт нь хүргэж байх болно. Монголынхоо баг тамирчиддаа амжилт хүсье. Сэтгэлээрээ дэмжие.

/ Эрэгтэй багийн тоглолтын хуваарь /

/ Эмэгтэй багийн тоглолтын хуваарь /

 

Э.ЦЭБЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?