ХОЙД СОЛОНГОСЫН БАГШ ЧОЙ ЁН ХО ДАСГАЛЖУУЛСАН МОНГОЛЫН ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ БАГИЙНХАН

2016-03-04  

МТТХ- ны ерөнхийлөгч О.Чулуунбатын санаачилгаар монголын ширээний теннисийг хөгжүүлэх зорилгоор Хойд Солонгос улсаас маш туршлагатай тоглогч, чадвартай дасгалжуулагч Чой Ён Хол гэгч эрхмийг нэг жилийн хугацаагаар Монголд ажиллуулсан. Тэр өөрийн солонгос шавиа монголд авчирсан нь монголын тамирчдын ур чадвар дэээшилэхэд нөлөөлсөн гэж мэргэжилтэн Батжаргал үздэг. Түүний гараар хүмүүжсэн тамирчдын хамтдаа авахуулсан ийм нэгэн зураг, ийм нэгэн агшинг хуваалцая. Зургийн тайлбар: Зүүн гар талаас, нэгдүгээр эгнээнд,Залуу тамирчин Лхагвадорж, Эгшиглэн, дэд мастер Эрдэнэбаяр, Мөнхзориг, Чулуудай, Лхагва-Эрдэнэ, Хоёрдугаар эгнээнд, спортын мастер Баатарсүрэн, улсын аварга, спортын мастер Энхжин, улсын 7 удаагийн аварга, олон улсын хэмжээний мастер Батхишиг, улсын аварга, спортын мастер Дэлгэрмаа, дэд мастер Должинзуу, спортын мастер Индра, солонгосын тамирчин Хин Сон гуравдугаар эгнээнд; дэд мастер Чинзориг, дэд мастер Мөнх-оргил, улсын 3 удаагийн аварга, олон улсын хэмжээний мастер Лхавасүрэн, залуу тамирчин Мөнхсайхан, улсын аварга, спортын мастер Билэгт нар багшийгаа үдэхийн өмнөхөн.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?