ӨНӨӨДӨР НБА-ИЙН ТАЛБАЙД 4 ТОГЛОЛТ БОЛЛОО

2016-03-04  

Майами Хит талбайдаа Финикс Санс хүлээн авч 108:92 харьцаатай ялалт байгуулан 3 дараалсан ялалтаа байгууллаа. Ингэснээр тэд 35 хожилтойгоор бүсийнхээ 4-р байранд бичигдэж байна. Финикс Сансын хувьд 15 хожил 46 хожигдолтойгоор бүсийнхээ 15-аар байранд бичигдэж байна.

Лигийн тэргүүлэгч багуудын нэг Сан Антонио Спюрс ,Ню-Орлеанс Хорнетсийг Смүүт Кинг Центерт нь 94:86 харьцаатайгаар хожиж Плей Оф-ийнхоо эрхийг баталгаажууллаа.

Дараагийн тоглолт Сакраменто Кингс Даллас Мавериксийг 104:101 харьцаатайгаар буулган авлаа. Кингс 24 дэхь ялалтаа харин Даллас 28 дахь ялагдлаа хүлээлээ. Даллас бүсийнхээ 6-р байранд, Кингс 10 байранд бичигдэж байна.

Лигийн тэргүүн баг Голден Стейт Варриорс Лигийн хүчтэй багуудын нэг Оклахама Сити Тандер 2 хоорондоо улирлын ээлжит тоглолтоо хийлээ. Өмнөх учраанд Варриорс өрсөлдөгчөө хожсон бөгөөд өнөөдөр ч мөн адил аваргууд 121:106 харьцаатай ялалт байгууллаа.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?