ДЭЛХИЙН АВАРГЫН ХАГАС ШИГШЭЭ ТОГЛОЛТ ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ

2016-03-05  

Эрэгтэй багийн хувьд : ХЯТАД-СОЛОНГОС, ЯПОН-АНГЛИ өнөөдөр тоглоно. Хожсон хоёр нь маргааш аваргын алтан медалийн эзэн хэн болох вэ? гэдгээ үзнэ. Хятадын баг аваргын төлөө тоглох нь тодорхой гэдэгт мэргэжилтнүүд санал нэгдэж байна. Харин Япон, Английн хэн нь Хятадын багтай үзэх вэ? гэдэг нь асуулт хэвээр үлдлээ. Английн хувьд түүхэн амжилтад хүрлээ. Тэд 23 жилийн тэртээ шөвгийн 8-д үлдсэн нь Англичуудын дээд амжилт байжээ. Аваргын төлөө Азийн 2 баг үзэх үү, эсвэл Ази, Европын төлөөлөл үлдэх үү ? гэдэг өнөө орой Англичууд хэрхэн тоглохоос хамаарна. Англичууд шөвгийн наймд, 5 дахь тоглолтынхоо 5 дахь партийг 10:06-аар хожиж байгаад, 10:11 болж баригдаж, дутуу болж байгаад, 13:11-ээр хожсон байна. Францчуудыг баярлуулан гомдоосон тул Францчууд гар барихыг ч хүссэнгүй төдийгүй, бяцхан мөргөлдөөнд хүрэхэд дөхсөн гэж CONTROL.MN-д мэдээллээ. Багууд нэг хоёр онооны зөрүүгээр бие биенээ хожиж байгаа нь багуудын түвшин ойртсоныг илэрхийлэх ажээ. Харин эмэгтэй багийн хувьд ; Хятад-Тайвань (Хятадын) Япон - Хойд Солонгос тоглолтоор эхэлнэ. Хятад аваргын төлөө тоглох нь гарцаагүй. Харин тойргийн тоглолтод Хойд Солонгосыг Японы охидууд хожсон тул Японы багийг аваргын төлөө Хятадын багтай өрсөлдөнө гэж итгэж байна. Гэхдээ бөмбөг бөөрөнхий гэдгийг мартаж болохгүй.

 

 

Э.ЦЭБЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?