ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ХӨГЖИЛ АЗИ ТИВ РҮҮ БҮРЭН ШИЛЖЖЭЭ

2016-03-06  

Ингэж хэлэх үндэслэлийг Дэлхийн аваргын 7 дахь өдрийн тоглолт олголоо.

 НЭГ. ЭМЭГТЭЙ : Хятад 3:0 Тайван (хятад) Тайваний эмэгтэй багт ямар ч боломж олгосонгүй. Дин Хинг болон Ли Шау Шу нарын дэлхий, олимпийн аваргаас бүрдсэн Хятадын эмэгтэй баг илүүрхэж хожлоо. Япон 3:0 Хойд Солонгос Фукухара, Ишикава нарын туршлагатай тоглогчтой, 2012 оны мөнгөн медальт Японы баг аваргын төлөө Хятадын багтай нүүр тулна.

ХОЁР. ЭРЭГТЭЙ : Хятад 3:0 Солонгос Дэлхийд 1,2,3-аар эрэмблэглэж буй дэлхий олимпийн аварга Ма Лонг, Жан Жэке, Шу Шин нарын өмнө тэсэж зогсох тамирчид одоохондоо байхгүй гэдгийг батлах шиг болов. Солонгосын теннисчдэд ганц ч хожил өгсөнгүй. Япон 3:1 Англи Баярын нулимс нь хатаагүй Англичуудыг Японы тамирчид туршлага заан буулгаж авлаа. Хэрвээ Жун Мизутанийг 2:0-оор хожиж эхэлсэн эхний тоглолтыг Английн теннисчин хожил болгож чадсан бол тоглолт хаашаа эргэх байсныг хэлэхэд бэрх. 2 хожигдсон Мизутани дараалан 3 хожиж багтаа эхний ялалтыг авчирсан нь алтын төлөө тоглох эрхийг авчрах гол тоглолт боллоо.

 

Э.ЦЭБЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?