ДЭЛХИЙН АВАРГЫН АЛТЫН ТӨЛӨӨ ХЯТАД, ЯПОН ХОЁР ҮЗНЭ

2016-03-06  

ЭМЭГТЭЙ : Хятад- Япон

ЭРЭГТЭЙ : Хятад- Япон

Ийм зүйл урьд нь тохиолддоггүй байсан. Нэг улсын эрэгтэй эмэгтэй баг аваргын төлөө тоглох нь байсан. Хятадууд сүүлийн жилүүдэд аваргалж байгаа. Харин хоёр улсын эрэгтэй, эмэгтэй баг хоёулаа аваргын төлөө тоглох нь түүхэн үзэгдэл. Энэ бол энэ дэлхийн аваргын онцлог. Хятадын эрэгтэй баг Японы багийг төвөггүй буулгаж аваргын тавцанд зогсоно гэдгийг мэргэжилтнүүд төвөггүй тааварлаж байна. 47 жилийн дараа Японы эрэгтэй баг дэлхийн аваргын төлөө тоглох болжээ. Энэ бол тэдний дээд амжилт гэж хэлэх хүмүүс ч байна. Тиймээс Хятадын баг хожно гэдэгт нийтээрээ итгэж байна. Харин эмэгтэйн хувьд 100% ийн ялалтыг Хятадын тамирчдад өгөх боломжгүй. Япон ч гэсэн өөрийн хожлын хөзөртэй болсон. Энэ бол 15 настай , энэ дэлхийн аваргад учраа бүхнээ сөхрүүлсэн , Японы мандаж буй "нар" байгаа. Түүний зэрэгцээ туршлагатай теннисчид Фукухара, Ишикава нар юу чаддагаа харуулах юм бол "эргэлт" хийх боломж байгааг мэргэжилтнүүд үгүйсгэсэнгүй. Сонирхол татсан тоглолт хүлээж байна.

 

Э.ЦЭБЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?