МОНГОЛЫН ТЕННИСЧИД ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЛЭЭ

2016-03-06  

Гуравдахь 24 буюу "С" ангилалд анх удаа тоглосон Монголын эрэгтэй тамирчид өөрсдийнхээ байрыг урагшлуулсан амжилт үзүүлсэн байна. 70 дугаарт эрэмблэгдэж байсан Монголын баг 65-68 дугаар байр луу дэвшжээ. " Анх удаа "С" ангилалд тоглосон Монголын эрэгтэй баг энэ удаагийн зорилгоо биелүүллээ. Бэлтгэл сургуулилт, зохион байгуулалт, санхүүжилтэд анхаарч чадвал амжилтаа урагшлуулах боломжтой харагдлаа " гэж Шигшээ багийн дасгалжуулагч Т. Энхтөр хэлсэн байна. Эмэгтэй багийн хувьд ч мөн ижил. Энэ удаа өмнөх тоглолтоос үр дүнгээр доогуур тоглосон ч , сүүлчийн шийдвэрлэх тоглолтод Этиопийн багийг 3:0 -ээр буулгаж авснаар "С" ангилалд үлдэх эрхээ хадгалсан байна. Эрэгтэйчүүд тоглосон "С" ангиллын аваргын төлөө мөн л Казахстан, Узбекстаны багууд буюу Азийн хоёр баг тогложээ. Сумогийн дэвжээ болгонд монголчууд гэдэг шиг, дэлхийн аваргын ангилал бүрт Азийнхан давамгайлжээ.

Эрэгтэй тоглолтын хуваарь

Эмэгтэй тоглолтын хуваарь 

 

Э.ЦЭБЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?