ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ХЯТАДУУД НОЁРХЛОО ДАХИН ТОГТООЛОО

2016-03-07  

Хятадын аварга болох нь дэлхийн аварга болохоос хэцүү гэдэг. Дотоодын өрсөлдөөн маш чанга. Тиймээс хэнийг дэлхийн аваргад, хэнийг олимпд оролцуулах нь дасгалжуулагчдын хувьд ямагт асуудал болдог байна. Хятадаасаа л гарсан бол тэдэнд өрсөлдөгч байхгүй. Үүнийг Малайзад болсон багийн дэлхийн аварга баталлаа. Хятадын баг нэг ч хожил алдалгүй, нэг ч хожигдолгүй, бүх багаа 3:0 харьцаагаар илүүрхэн ялж дэлхийн аварга боллоо. Хятадын эрэгтэй, эмэгтэй баг хоёулаа 20 дахь түрүүгээ авч, рекордоо ахиуллаа. Олимпод нэг улсаас 2 тамирчин орох тул, ямар ч гэсэн нэг сул медаль тэнд бий. Олимпийн аваргын төлөө бус, тэр илүү медалийг хэн авах вэ? гэдэг л теннисний ертөнцийнхний хувьд сонирхол татна. Дэлхийг теннисээр амьсгалуулсан 8 хоног ийнхүү Хятадын теннисчдийн ялалтаар өндөрлөлөө.

 

 

Э.ЦЭБЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?