ХОЁР НЕЙТРОН ОД МӨРГӨЛДӨН НИЙЛСЭН ТАТАЛЦЛЫН ДОЛГИОНЫГ ХҮН ТӨРӨЛХТӨН АНХ УДАА ИЛРҮҮЛЛЭЭ

2017-10-19  

Нейтрон од мөргөлдсөн таталцлын долгионыг ажиглажээ

10-р сарын 16-нд Америкийн Үндэсний шинжлэх ухааны сангаас “Хоёр нейтрон од мөргөлдсөний улмаас үүдсэн таталцлын долгионыг анх удаа илрүүлсэн” тухай мэдэгдэл хийжээ.

Хоёр нейтрон од мөргөлдөн нийлсэн таталцлын долгионыг хүн төрөлхтөн анх удаа илрүүлж, таталцлын болон түүний цахилгаан соронзон долгионыг зэрэг ажигласан анхны тохиолдол боллоо.

Өөрөөр хэлбэл, хоёр нейтрон од мөргөлдсөний улмаас гарсан таталцлын долгионыг анх удаа “сонсож”, цахилгаан соронзон долгион буюу гэрлийг “харсан” юм. АНУ дахь лазерын интерферометр ашиглан таталцлын долгион ажигладаг сансар судлалын “LIGO” станц, Итали дахь ажиглалтын “Virgo” төв 8-р сарын 17-нд эх дэлхийгээс 130 сая гэрлийн жилийн зайд болсон хоёр нейтрон од мөргөлдсөнөөс үүдсэн таталцлын долгионыг хэмжиж, Олон улсын таталцлын долгион, цахилгаан соронзон долгионыг ажиглах холбоо энэ удаад үүссэн цахилгаан соронзон долгионыг илрүүлсэн байна.

Нейтрон од мөргөлдсөн таталцлын долгионыг ажиглажээ

Таталцлын долгион гэдэг нь Эйнштейний харьцангуйн онолын чухал таамаглал юм. Цаг хугацаа, орон зай нь массаас шалтгаан мурийж, цаг хугацаа, орон зай тэлэх, хумигдах үйл явцад хэлбэлзэл үүсгэдэг ба эдгээр хэлбэлзэл нь таталцлын долгион юм. 2015 оны 9-р сараас 2017 оны 8-р сарын 17-ныг хүртэл хүн төрөлхтөн таталцлын долгионыг дөрвөн удаа амжилттай хэмжин ажиглажээ. Харин энэ удаад илрүүлсэн таталцлын долгион нь өмнөх удаад илрүүлсэн сансрын хоёр хар нүх мөргөлдсөнтэй адилгүй, харин хоёр нейтрон од мөргөлдсөнөөс үүсэн таталцлын долгион юм.

Нейтрон од мөргөлдсөн таталцлын долгионыг ажиглажээ

Энэ удаагийн илрүүлэлт нь таталцлын долгионыг судлах сансар судлалын бэлэг тэмдэг боллоо. Сансар судлал, физикийн шинжлэх ухааны хөгжлийн түүхэнд цаг үеийг заагласан чухал ач холбогдолтой үзэгдэл юм.

“Өмнө нь ажигласан хоёр хар нүх мөргөлдөн нийлснээс үүссэн таталцлын долгионоос дуу чимээ үүссэн тул хүн төрөлхтөн хүлээн авч сонсон, гэрэл ялгаруулдаггүй учраас харах боломжгүй байсан хэдий ч энэ удаагийнх бол анхны тохиолдол. Үүсгэсэн таталцлын долгионыг сонсож болох төдийгүй үүсгэсэн гэрэл нь “харагдахуйц” юм. Иймээс хүн төрөлхтөн хоёр өөр төрөл зүйлийн мэдээллээр огторгуйн биетийн физик үйл явцыг нарийн тодорхой ажиглан судлах боломж олдсон. Энэ бол шинэ цаг үеийн нээлт юм.”

Нейтрон од мөргөлдсөн таталцлын долгионыг ажиглажээ

Нейтрон од мөргөлдсөн таталцлын долгионыг ажиглажээ

Сансар судлаачид дэлхий дэх болон сансар дахь дурангуудыг ашиглан хэмжиж, дэлхийн хэмжээнд хамтран ажиглалт хэмжилт хийсэн нь сансар судлалын түүхэн дэх маш ховор тохиолдол болов. Таталцлын долгион үүсэх үеэр рентген цацраг, гамма цацрагийн 4 дуран авай таталцлын долгион үүссэн сансрын бүсийг амжилттай хэмжлээ

Нейтрон од мөргөлдсөн таталцлын долгионыг ажиглажээ

 

 

 

Эх сурвалж : Mongol.cri.cn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төгсөө:Сонирхолтой үйл явдал болжээ 2017-10-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?