ТАМГАГҮЙ ТӨР" ЖҮЖИГ ЛОНДОНГИЙН ТЕАТРТ АМИЛЛАА...

2023-11-20  

Open photo

    Монгол жүжиг, монгол хэлээрээ Лондонгийн театрт тоглох цаг ирнэ гэж төсөөлөөгүй явж. Ийм явдал үнэхээр өрнөж байна. "Тамгагүй төр" жүжгийг тэртээ 1998 онд Монголын нэрт найруулагч  Ч. Найдандорж Драмын театрын тайзнаас  анх амилуулж байснаас хойш 25 жил өнгөрчээ. Тухайн үед соёлын ертөнц доргиж, Драмын театрт хөл ихсэж, заал танхим нь үзэгчдээр хахаж байсныг санаж байна.

Open photo

    -Сайн жүжиг найруулмаар байна.  Монголд олигтой зохиол даанч алга гэж Ч.Найдандорж найруулагч Монголынхоо  жүжгийн  зохиолчдыг "ташуурдаж" байсан нь  санаанд давхар  буулаа. Найдандорж  түүнээс яг 10 жилийн дараа Тайваний зохиолчийн бүтээлээр "Аянгын бороо" жүжгийг Соёлын Төв Өргөөний тайзанд найруулан тавьж, үзэгчдийг мөн огшоож байсан. Тэгээд бодохоор Б.Лхагвасүрэнгийн бичсэн "Тамгагүй төр" жүжгийн зохиолд хүрэх олигтой зохиол  төдийлөн  төрөөгүй л бололтой.

Open photo

    Өнөөгийн бодит ертөнцөөс ангижирч, хаадын ертөнцөд очсон  сэтгэгдэл төрж байсан гэж тухайн үеийн үзэгчид Ч.Найдандорж найруулагчийн "Тамгагүй төр" жүжгийн  тавилтыг үнэлсэн байдаг. 1998 он бол гэрэл цахилгаанаар улс орноо таслахгүйг хичээж байсан туйлын тарчиг үе.  Урлаг, соёл хол гээгдэж, хойш тавигдаж байсан энэ үед Драмын театр шинэ уран бүтээлээ туурвиж, Монголынхоо үзэгчдийг байлдан дагуулаад зогсохгүй, ОХУ-ын Улан-Үдэ хотын төв театрт ах дүү буриадын үзэгчдийг гайхашруулж байж.

    -"Тамгагүй төр" жүжиг бол Монголын үндэсний жүжиг аж. Үг хэллэг ямар их баялаг юм гэж Оросын нэртэй театр судлаач үнэлсэн гэж Найдандорж найруулагч ярилцлагадаа дурдсан байдаг.

Open photo

    Санхүү тарчиг үед Драмын Үндэсний Театрт амилж байсан "Тамгагүй төр" харин 25 жилийн дараа хөгшин Европ тивд аялж, Лондонгийн төв театрт шуугиулж байна. "Тамгагүй төр" жүжгийг энэ удаад найруулагч Баатар найруулсан. 1998 оны найруулгатай харьцуулбал  маш их хөрөнгө цутгасан. Хувцас хэрэглэл, тайз засал... Нүд хужирлам. Орчин цагийн найруулгад шилжүүлсэн.

    -"Тамгагүй төр бол үндэсний жүжиг. Тиймээс хэн ч, хэдэн ч удаа, өөрийн өнцгөөс найруулж болох жүжиг. Хэн нэгэн өмчлөх эрхгүй. Баатар сайн найруулсан гэж  жүжгийг үзсэн Найдандорж үнэлсэн байдаг. Өмнө хойд хөршид тоглож байсан жүжгийг энэ намар Өвөрмонголд тоглох гээд бүтээгүй байна. Бөөн явдал болж, Хөх хотод очоод, тайзан дээр гарсан хойноо  жүжиг буужээ. Жүжгийн зохиолын, тухайлбал Монгол хаадыг хятадчилах гэсэн оролдлогыг Хятадын талаас тулгасныг Монголын уран бүтээлчид зөвшөөрсөнгүй. Театрт үзэгчид  пиг дүүрсэн,  хашиг нээгдэхийн  өмнөхөн цахилгаан тасарсан нэрийн дор тоглолтыг цаанаас нь  зогсоожээ. Ийнхүү Өвөрмонголын тайзнаас буусан "Тамгагүй төр" энэ өдрүүдэд Англи улсад тоглолтоо хийж, үзэгчдийн сонорыг мялааж, нүдийг гийгүүлж буй аж.

Open photo

Open photo

Open photo

Open photo

Open photo

    Хэдийгээр зохиолыг нь англи хэлнээ хөрвүүлсэн ч, жүжгээ эх монгол хэлээрээ тоглож буй юм байна. Англи улсаас Болор-Эрдэнийн ирүүлсэн зургийг та бүхэндээ толилуулъя.

 

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?