ТАЙВАНИЙН КОМПАНИ ЯПОНД ХОЁР ДАХЬ ҮЙЛДВЭРЭЭ БАЙГУУЛНА

2024-02-08  

Дэлхийн чипний хамгийн том гэрээт үйлдвэрлэгч Taiwan Semiconductor Manufacturing Company /TSMC/ компани Японд хоёр дахь үйлдвэрээ байгуулна гэдгээ албан ёсоор мэдэгдэв.

Тус компаниас мягмар гарагт мэдээлснээр, эхний үйлдвэр нь байрладаг Японы баруун өмнөд нутгийн Күмамото мужид хоёр дахь үйлдвэрийг байгуулахаар шийдвэрлэжээ. 2027 оны сүүлч гэхэд үйлдвэрлэлээ эхлүүлэхээр төлөвлөж буй шинэ үйлдвэрийн барилгын ажил энэ оны эцсээр эхэлнэ.

Японы автомашин үйлдвэрлэгч Toyota Motor компани Sony Semiconductor Solutions болон автомашины сэлбэг үйлдвэрлэгч Denso компанитай хамтран TSMC-ийн үйлдвэрлэлийн охин компанид шинээр хөрөнгө оруулна. TSMC нь охин компанийнхаа дийлэнх хувьцааг эзэмшдэг бөгөөд Toyota компани хувьцааны 2 орчим хувийг эзэмших ажээ. Энэ сарын сүүлчээр ашиглалтад орох Япон дахь эхний үйлдвэрийг оруулан тооцвол тус охин компанид оруулсан нийт хөрөнгө оруулалт 20 тэрбум ам.доллароос давж байна.

Хоёр шинэ үйлдвэр нийлээд өндөр ур чадвартай 3400 гаруй ажилтныг ажлын байраар хангана гэж TSMC мэдэгджээ. Эдгээр үйлдвэрт автомашины чип, 40-6 нанометрийн хэмжээтэй чип зэрэг олон төрлийн хэрэглээний хагас дамжуулагч үйлдвэрлэнэ гэж тус компанийн мэдэгдэлд дурдсан байна.

 

Эх сурвалж: ТОКИО, 2024 оны хоёрдугаар сарын 7 /NHK/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?