Умард Солонгос Япон тэнгис рүү далавчит пуужингууд харважээ

2024-02-14  

Умард Солонгосын тал өнөө өглөө Япон тэнгис рүү хэд хэдэн далавчит пуужин харвасан тухай Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдээлжээ.  Он гарснаас хойш Умардынхан тав дахь удаагаа далавчит пуужин харвасан нь энэ юм.

Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос мэдэгдсэнээр, пуужингуудыг өглөөний 9 цагийн үед зүүн нутгийн Вонсан боомт хотоос зүүн хойд зүгт харвасан байна. 

Умард Солонгосын тал нэгдүгээр сарын сүүлчээс хойш хэд хэд удаа далавчит пуужин харвах туршилт хийсэн юм. Энэ сарын эхээр явуулсан туршилтын дараа Пёньяны төрийн мэдлийн хэвлэлүүд Шар тэнгист “хэт том цэнэгт хошуу” бүхий далавчит пуужин, мөн зенитийн шинэ пуужин туршсан тухай мэдээлж байв.

Сүүлд явуулсан туршилтуудын үеэр шинэ “Пулхвасал-3-31” стратегийн далавчит пуужин, мөн цөмийн цэнэгт хошуу тээвэрлэж чадах “Хвасал-2” далавчит пуужинг туршсан байна. Далавчит пуужингууд нь нам өндөрт нисэж, маневр хийдэг тул тэдгээрийг илрүүлэн сөнөөхөд хүндрэлтэй байдаг. 

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?