Израилын сайд нарын танхим Палестин улсыг “дангаар” хүлээн зөвшөөрөхгүй байх тунхаглалыг баталжээ.
"Палестинчуудтай тогтвортой гэрээ байгуулахыг шаардаж буй олон улсын тулгалтыг Израил улс эрс эсэргүүцэж байна. Хэлэлцээрт хүрлээ гэхэд талуудын хоорондох шууд хэлэлцээний явцад, ямар нэгэн урьдчилсан болзолгүйгээр хүрэх болно" гэж уг тунхаглалд дурдаад Палестин улсыг "дангаар" хүлээн зөвшөөрөхийг Израил улс цаашид эсэргүүцсээр байх болно гэж тэмдэглэсэн байна.
Израил, Палестины хооронд иж бүрэн энхийн гэрээ байгуулах нарийвчилсан төлөвлөгөөг АНУ-ын тал Арабын хэд хэдэн түнш орны хамтаар бэлтгэж байна гэж Вашингтон Пост сонинд мэдээлсний дараа дээрх шийдвэрийг гаргажээ. Уг төлөвлөгөөнд Палестины улсыг байгуулах хугацааг хатуу заасан байна.