УМАРД СОЛОНГОСООС ОРОСТ ЗЭВСЭГ НИЙЛҮҮЛСНИЙГ "ДОЛООГИЙН БҮЛЭГ" ЗЭМЛЭН БУРУУШААВ

2024-02-19  

Умард Солонгосоос Орост зэвсэг нийлүүлснийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг шууд зөрчсөн үйлдэл хэмээн “Долоогийн бүлэг”-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нар зэмлэн буруушаажээ.

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын өнгөрсөн есдүгээр сарын 13-нд Оросын сансрын буудалд хийсэн дээд хэмжээний уулзалтаар зэвсгийн наймааны талаар тохиролцоо хийсэн байж магадгүй гэсэн таамаглаж буй үед АНУ, Их Британи, Франц, Герман, Канад, Итали, Японы Гадаад хэргийн сайд нар болон Европын Холбооны дээд төлөөлөгч дээрх мэдэгдлийг хийсэн байна.

Гадаад хэргийн сайд нар “мөн цөмийн болон баллистик пуужинтай холбоотой технологийг Умард Солонгост, мөн ОХУ-аас ердийн зэвсэг болон бусад давхар зориулалттай техник хэрэгслийг Умард Солонгост шилжүүлж болзошгүйд гүнээ санаа зовниж буйгаа илэрхийлснийг” Мюнхений аюулгүй байдлын бага хурлын хүрээнд болсон “Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараа гаргасан мэдэгдэлд дурджээ.

Пёньян ОХУ-аас зэвсгийн технологи авсныхаа хариуд Украинд өрнөж буй дайнд ашиглах их буу, сумыг Орост нийлүүлсэн гэж сэжиглэж байна. Нэгдүгээр сард Цагаан ордноос мэдэгдсэнээр, Умард Солонгосоос Орост хэдэн арван баллистик пуужин нийлүүлсэн бөгөөд тэдгээрийн заримыг нь 12 дугаар сарын 30, нэгдүгээр сарын 2, 6-нд Украины эсрэг ашиглажээ.

 

Эх сурвалж: БЕРЛИН, 2024 оны хоёрдугаар сарын 19 /Yonhap/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?