КАНАДАД ОЙН ТҮЙМРИЙН УЛМААС ОЛОН МЯНГАН ХҮНИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖЭЭ

2024-05-15  

Канад улсын Альберта мужид ойн түймэр дэгдсэний улмаас 6000 хүн орон гэрээ орхин явахаас аргагүйд хүрсэн тухай CBC телевизийн суваг мэдээллээ. 

Вуд Баффало нутгийн Форт Макмуррай хотын хэд хэдэн дүүргийн оршин суугчид нүүлгэн шилжүүлэх зөвлөмжийг авсан байна. Энэ нутаг 2016 онд ойн түймэрт ихээр өртсөн бөгөөд тухайн үед 3 200 гаруй барилга байгууламж сүйдэж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх үеэр хоёр хүн амиа алджээ. Одоо дэгдээд буй түймэр 10 мянган га талбайг хамраад байна.

Канадын Ойн түймрийн нөхцөл байдлыг хариуцсан байгууллага хоорондын төвөөс мэдээлснээр, тус улсад одоогоор ойн түймрийн 90 орчим голомт бүртгэгдсэний 12 нь “хяналтаас гарсан” гэсэн ангилалд багтаж байна. Хамгийн олон ойн түймэр Альберта, Британийн Колумб мужуудад гарчээ.

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?