ГЕРМАНД ХЭТ БАРУУНЫ ҮЗЭЛТЭЙ УЛСТӨРЧИД НЭМЭГДЭЖ БАЙНА

2024-05-16  

Хэт барууны үзэлтэй Германы улстөрийн Альтернатив намын улстөрчид сүүлийн үед тавьсан илтгэлүүддээ Нацисст уриа ашиглах болжээ. Тэдний энэхүү үйлдлийг шүүх буруутай хэмээн үзэж торгууль ноогдуулаад байна. Тодруулбал Германы улстөрч Бьюрн Хокке 2021 оны сонгуулийн сурталчилгаандаа “Бүгдийг Герман улсын төлөө” хэмээх уриаг ашигласан ба энэ нь Адольф Гитлерийн засгийн газрын голлох уриануудын нэг байсан юм. Тэрээр шүүхээс тогтоосон шийдвэрийн дагуу 14 мянган ам.долларын торгууль төлөхөөр болжээ. 
Өдгөө 52 настай Бьюрн Хокке бол Герман улсын барууны үзэлтнүүдийн гол төлөөлөл юм. Түүний өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдана хэмээн мэдэгдсэн ч хэрнээ тэрээр торгуулийг төлөхгүй хэвээр байвал гурван хүртэлх жилийн хорих ял эдлэх юм. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?