"CREW DRAGON" ХӨЛӨГ ТОЙРОГ ЗАМЫН ХАМГИЙН ӨНДӨР ЦЭГТ ХҮРЧЭЭ

2024-09-12  

 Арилжааны “Polaris Dawn” хөтөлбөрийн хүрээнд лхагва гарагт хөөргөсөн “Crew Dragon” сансрын хөлөг 1 400.7 км-ийн өндөрт гарснаар дээд амжилт тогтоосон тухай “SpaceX” компани мэдээлэв.

Хөтөлбөрийн багийнхан дэлхий орчмын тойрог замд хийх туршилтуудыг хэдийнэ эхлүүлсэн гэж тус компани өчигдөр мэдээлжээ. Энэ удаагийн нислэгийн гол зорилгуудын нэг бол сансрын нисгэгч бус хүн задгай сансарт гарах явдал юм. Тодруулбал, тэрбумтан Жаред Айзекман, инженер Сара Жилис нар нислэгийн гурав дахь өдөр буюу өнөөдөр задгай сансарт гарна. 

Сансрын нисгэгч бус дөрвөн хүнээс бүрдсэн баг бүхий “Crew Dragon” хөлгийг мягмар гарагт орон нутгийн цагаар 05:24 цагт Флорида муж улс дахь Жон Кеннедигийн нэрэмжит Сансрын төвийн сансрын хөлгийн буудлаас “Falcon 9” зөөгч пуужингаар хөөргөсөн юм. 

 
 
Эх сурвалж: НЬЮ-ЙОРК, 2024 оны есдүгээр сарын 11 /TASS/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?