МУИС-ИЙН 2017 ОНЫ БАКАЛАВРЫН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛИЙН ХУГАЦААНД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2017-06-29  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр явагдах болсонтой холбогдуулан БСШУСЯ-наас өгсөн чиглэлийн дагуу МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2017 онд оюутан элсүүлэх үйл ажиллагаанд дараах өөрчлөлт орлоо. Үүнд :

Орон нутгийн элсэлтийн бүртгэлийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 14.00 цагт хааж бүртгүүлэгчийн онооны жагсаалтыг бүрэлдэхүүн/салбар сургуулиар гаргана.

Орон нутагт элсэх эрх олгох үйл ажиллагаа 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 16.00 цагаас 07 дугаар сарын 02-ны өдрийн 20.00 цаг хүртэл явагдана.

Орон нутгаас бүртгүүлэгч хяналтын тоонд багтаж элсэх эрхтэй болсоноос хойш 4 цагийн дотор элсэх эрхээ баталгаажуулна.

Орон нутгийн элсэх эрх олгох үйл ажиллагаа амралтын өдрүүдэд явагдах тул элсэх эрх баталгаажуулах 1 багц цагийн төлбөрийг авахгүй.

Улаанбаатар хотын элсэлтийн үйл ажиллагаа журмын дагуу явагдах бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр элсэлт түр зогсоно.

 

 

Эх сурвалж : МУИС

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
pvrewjargal:Bvrtgel deree xotsortson uul n bosgo onoondoo xvrtsen tanai surgiulid elsmeer bn 2017-07-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?