2016-2017 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 63458 хүүхэд байгаагийн 70, 4 хувь буюу 44500 нь Улаанбаатар хотод харьяалалтай байжээ.
Монгол Улсын нийт хүн амын 10 гаруй хувь болох 300.000 орчим хүн ам бүхий 25 хороо цэцэрлэггүй гэсэн тоон үзүүлэлт байна. 2016-2017 оны хичээлийн жилд улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 1354 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 46 хувь буюу 623 нь нийслэлийн нутаг дэвсгэрт байрлаж байна.
2016-2017 оны хичээлийн жилд нийслэлд сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 2-5 насны 145917 хүүхэд байгаагаас төрийн өмчийн 216 цэцэрлэгт 77706, төрийн бус өмчийн 407 цэцэрлэгт 27379, нийт 623 цэцэрлэгт 105085 хүүхэд хамрагдаж хамран сургалт 72 хувьд хүрсэн. 2015-2016 оны хичээлийн жилийнхээс хүүхдийн тоо 12185 буюу 3.7 хувиар өссөн үзүүлэлттэй байжээ.
ЭХ СУРВАЛЖ:НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР