ДАРХАН ХОТОД 2200 ХҮНИЙ СУУДАЛ БҮХИЙ СПОРТ ЦОГЦОЛБОР 2019 ОНД АШИГЛАЛТАД ОРНО

2017-08-04  

Бүс нутгийн томоохон бүтээн байгуулалтын нэг болох “Спорт, соёл үйлчилгээний цогцолбор” Дархан-Уул аймагт баригдаж байна.   Тус цогцолборын төслийг 2011 онд 380 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр эхлүүлжээ. Гэвч 2014 онд тус барилгыг "царцаасан" барилгын жагсаалтад оруулснаар ажил ийнхүү удааширсан байна. Харин энэ жил төсөвт 1.5 тэрбум төгрөгийг суулгаснаар ажил урагшилж байна. 

Гүйцэтгэгч компани болох “Нэмэхбар” ХХК-ийн захирал О.Нэмэхболд барилгын ажлын явц өнөөдрийн байдлаар 55 хувьтай үргэлжилж байгаа тухай энэ үеэр мэдээлэв. Энэхүү 20.000 м2 талбай бүхий  цогцолборт 2200 хүний суудалтай спорт заал, 240 хүний суудалтай олон улсын  стандартад нийцсэн таван зам бүхий 25 метрын усан бассейн, тамирчдын бэлтгэлийн болон хувцас солих өрөө байх юм. Түүнчлэн  бусад бүх төрлийн спортын уралдаан, тэмцээн зохион байгуулах, бэлтгэл хийх танхимууд багтаж байгаа аж. Мөн тамирчдад зориулсан 120 хүний ортой зочид буудал, зоогийн газар, хурлын танхимтайгаар баригдаж байгаа нь аймгийн төдийгүй улсын хэмжээний төрөл бүрийн спортын уралдаан тэмцээн, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломж бүрдэх юм. Хөрөнгө оруулалтын тухайд тус цогцолбор нийт 21 тэрбум төгрөгийн төсөвтэй бөгөөд үлдэгдэл найман тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг ирэх  жилүүдэд багтаан шийдвэрлүүлж, 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ:БСШУСЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?