Энэ хичээлийн жилд цэцэрлэгт 20 мянган хүүхэд шинээр элсэхээр бүртгүүлжээ. Үүнээс 11 мянган хүүхдийг цахимаар сонгон авах бол үлдсэнийг хувийн өмчийн цэцэрлэгт үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр хамруулахаар болсон байна.
2015 онд төрсөн 2 настай хүүхдийн цэцэрлэгийн цахим бүртгэл 7-р сарын 25-аас наймдугаар сарын 24-нийг хүртэл үргэлжилж байна. Харин хүүхдийн орон тоо хэтэрсэн тохиолдолд цэцэрлэгүүд санамсаргүй түүврийн аргаар хүүхдээ сонгохоор болсон байна. Санамсаргүй түүврийн аргыг 8-р сарын 25-ны өдөр 10:00 цагт бүх цэцэрлэгт нэгдсэн журмаар зохион байгуулагдах юм.
А.ЦЭРЭНДУЛАМ