ХСИС-ИЙН 2017 ОНЫ ЭЛСЭГЧИД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

2017-08-25  

Хууль сахиулахын их сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцагсдын тангараг өргөх ёслолын арга хэмжээ энэ сарын 24-нд Баянзүрх дүүргийн Гүнжийн хоолой дахь сургалт, дадлагын цогцолборт боллоо.

Хууль сахиулах их сургуульд энэ жил нийт 370 гаруй залуус элсэн орсон бөгөөд тэд сарын турш хээрийн бэлтгэлд гарсан юм.

Эдгээр 370 сонсогч нийт 12 салаа болон хуваагдан бэлтгэлд гарсан бөгөөд цэргийн анхан шатны мэдлэг, урлаг, спортын чиглэлээр хэрхэн сурч мэдсэнээ зочид төлөөлөгчид, эцэг, эхчүүддээ тайлагналаа. Хээрийн сургалтын төвд ХСИС-ийн хоёр болон гуравдугаар дамжааны сонсогчдоос сонгон шалгаруулалт хийж цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг удирдан явуулсан байна.

Тангарагын үеэр Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "Марш таkтиk" тусгай бэлтгэлийн тэмцээнд оролцсон бүрэлдэхүүн ар гэрийхэнд хүндэтгэл үзүүлсэн юм.

Энэ үеэр хууль зүйн яамны сайд С.Бямбацогт суралцагчдад баяр хүргэж дурсгалын зураг татуулан сурлагын амжилт хүслээ.

Ийнхүү тэд тангараг өргөснөөр ээж, аавын хүүхдүүд байсан бол цэргийн тангараг өргөснөөр эх орны хүүхдүүд болж, төрийн тусгай албан хаагч, хууль сахиулах ажилтан болох анхны алхмаа хийсэн юм.

 

 

Ц.ЧУЛУУНЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?