ХЗДХ-ИЙН САЙД С.БЯМБАЦОГТ ХУУЛЬ САХИУЛАХ ИХ СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО

2017-09-04  

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Хууль сахиулах их сургуулийн 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд өнөөдөр оролцлоо.

Хичээлийн шинэ жилийн ёслолын ажиллагааг нээж, С.Бямбацогт сайд хэлсэн үгэндээ “Хууль зүйн шинжлэх ухаан, эрдэм судалгааны энэ их ажлын нэгэн том талбар, эрдмийн их хүрээлэн нь манай Хууль сахиулахын их сургууль юм. Энэ сургуулийн элсэгчид, энэ сургуулийн төгсөгчид Монгол улсад хууль заавал хэрэгждэг, хүн бүрд эрх тэгш, алагчлалгүй, шударга үйлчилдэг байхад тэргүүлэх үүрэгтэй гэдгээ мартаж болохгүй. Та бүхэн хүний эрхийг хүндэтгэн хамгаалах үйлсийн манлайлагчид, шударга ёсны засаглалыг бэхжүүлэх зарчмыг хамгаалагчид байх ёстой. Чанд сахилга бат, дэг журамд суурилсан хүнлэг, иргэндээ ээлтэй, улсдаа түшигтэй, хууль хэлбэрэлтгүй мөрдөгдсөн хуулийн байгууллагыг бэхжүүлэх монгол төрийн бодлогыг тууштай хэрэгжүүлэхэд Хууль сахиулахын их сургууль онцгой үүрэгтэй гэдгийг энэ сургуулиар овоглосон, хаягласан хэн бүхэн хэзээ ямагт санаж явбал зохино” гэсэн юм.

Хууль сахиулахын их сургууль 2017-2018 оны хичээлийн жилд бакалаврын 11 хөтөлбөрт 499, магистрантурын сургалтад 166 иргэн, алба хаагчийг элсүүлэн суралцуулахад бэлэн болсон байна.

Түүнчлэн Хууль сахиулахын удирдлагын академид “Хууль сахиулах захиргааны удирдлага” хөтөлбөрөөр гарагийн анги нээсэн нь алба хаагчдад ажиллахын зэрэгцээ суралцах, боловсролын зэргээ ахиулах, практикийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.

 

 

ЭХ СУРВАЛЖ:ХЗДХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?