ОЛОН УЛСАД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН СУРГУУЛИУДАД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

2017-09-07  

image

БСШУС-ын сайд бөгөөд БМИҮЗ (Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл)-ийн дарга Г.Чулуунбаатар ЭЗҮДС, Отгонтэнгэр их сургууль, ХУИС, ОУЭЗБДС, ШУТИС-ийн Геодизи хөтөлбөрийн хамт олонд олон улсад магадлан итгэмжлэгдсэн батламжийг өнөөдөр  гардууллаа.

АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөл (ACBSP)-өөр магадлан итгэмжлэгдсэн Эдийн засгийн үндэсний дээд сургууль, Отгонтэнгэр их сургууль, ХУИС, ОУЭЗБДС-д тус тус батламж, гэрчилгээг гардуулсан юм. Түүнчлэн ХБНГУ-ын Инженер, мэдээлэлзүй, байгалийн ухаан, математикийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх агентлаг (ASIIN e.V.)-аар магадлан итгэмжлэгдсэн ШУТИС-ийн Геодизи хөтөлбөрийн хамт олонд батламж, гэрчилгээг нь гардуулав. БМИҮЗ (Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл) АНУ-ын Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн зөвлөл (ACBSP) 2009 оноос хамтран ажилласан бөгөөд 2011.11.01-ний өдөр хамтын ажиллагааны гэрээг байгуулж, 2014 оны 6 дугаар сард шинэчлэн баталсан. Тус гэрээг байгуулснаар манай улсын эдийн засаг, бизнесийн чиглэлээр сургалт явуулдаг сургуулиуд дээрх зөвлөлтэй танилцаж, өргөн хүрээнд хамтран ажиллах боломж нээгджээ. Өнөөдрийн байдлаар монголын 14 сургууль тус зөвлөлөөр магадлан итгэмжлэгдэж, 7 сургууль нэр дэвшигч, гишүүн сургуулийн статустай, магадлан итгэмжлэлд бэлтгэж байна. Дашрамд дурдахад, АНУ-ын Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн зөвлөл (ACBSP)-ийн магадлан итгэмжлэл нь олон улсад хүлээн зөвшөөрөгддөг бөгөөд дэлхийн 50 орчим улсын 1000 гаруй сургууль гишүүнчлэлтэй аж.

 

 

ЭХ СУРВАЛЖ:БСШУСЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?