Японы Мацүдониши ротари клубээс өнгөрсөн жил Монголд хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулахаар зорин судалж 90 гаруй хүүхэд хамрагддаг ойр орчим худаг байхгүй, зөөврийн устай Баянзүрх дүүргийн зургавдугаар цэцэрлэгийн Хужир булан дахь салбарыг сонгон авч 24 цагаар ажилладаг гүний худагийг бариж хүлээлгэж өгч байсан билээ. Ингэснээр ганц тухайн цэцэрлэгийн ундны усны асуудал бус эргэн тойрны айлуудыг тус худгаас ус авах боломж бүрдүүлэн хүлээлгэнэ өгч байсан нь нүдээ олсон ажил болж байсан билээ.
Тэгвэл энэ жил Японы Мацүдониши ротари клубээс Монголд дахин хүмүүнлэгийн ажиллагаа зохион байгуулан өөрсдийн хөрөнгөөр стандартад нийцсэн халуун, хүйтэн устай ариун цэврийн байгууламжийг бариж хүлээлгэнэ өглөө. Японы Мацүдониши ротари клуб нь 2 дахь жилдаа Монголд тэр дундаа хүүхэд багачуудад зориулсан хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд цаашдаа ч олон үйл ажиллагаа хийхээр төлөвлөж байна.