ХНХЯ-НЫ ДЭРГЭДЭХ 80 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2017-09-18  

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх хүүхдийн цэцэрлэг өнөөдөр нээлтээ хийж багачуудаа хүлээн авлаа. Засгийн газраас гаргасан "Хүүхэд бүр цэцэрлэгт" хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн зарим яамдууд өөрийн байрандаа ажилчдынхаа хүүхдүүдэд зориулсан тохилог цэцэрлэг байгуулж эхэлсэн билээ.

Тэгвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь уг ажлыг үргэлжлүүлэн 80 хүүхэд хүлээн авах боломжтой цэцэрлэгийг байгуулж, өнөөдөр бүрэн ашиглалтад орууллаа. Тус цэцэрлэг 37 дугаар цэцэрлэгийн харьяа бөгөөд бага, дунд гэсэн хоёр бүлэгт багачуудаа хүлээн авлаа.

Цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Чингэлтэй дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбат, 37 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Сэлэнгэ болон бусад албаны төлөөллүүд оролцлоо. Энэ үеэр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй албан байгууллага бүр дэргэдээ цэцэрлэгтэй болох ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам үргэлжлүүлж байгаад болон яамны ажилтан албан хаагчдынхаа нийгмийн нэг чухал асуудлыг шийдвэрлэсэндээ баяртай байгаагаа илэрхийллээ.

Тус хоёр бүлэгт дөрвөн багш, хоёр туслах ажилтан, хоёр тогооч  ажиллах юм байна. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх цэцэрлэгт ойр орчмын Сангийн яам болон байр ашиглалтын нэгдсэн захиргаа зэрэг газруудын ажилчдын хүүхдүүд явах юм байна.

 

 

Эх сурвалж : ХНХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?