ОХУ-ЫН ТЭТГЭЛЭГ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

2016-03-16  

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам, Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Россотрудничество агентлагийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар 2016-2017 оны хичээлийн жилийн ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ. Энэ хичээлийн жилд ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Монгол Улсад 376 квот хуваарилсан байна.

Үүнд: Бакалавр 192, нарийн мэргэжлийн сургалт 102, магистрантур -33, ординатур 3, аспирантур -23, Орос хэлний зуны сургалт -21, мэргэжил дээшлүүлэх сургалтад хоёр хүн сонгон шалгаруулах аж. Элсэгчдийн бүртгэл энэ сарын 15-26-ны өдрүүдэд 10:00-аас 17:00 цагийн хооронд Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, Оросын шинжлэх ухаан, соёлын төвд болох юм.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?