ОДООГООР БАГШИЙН АЖИЛ ХАЯЛТАД 107 СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ ХАМРАГДЖЭЭ

2017-09-27  

“Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ноос цалингийн доод хэмжээг 1.6 сая төгрөгт хүргэх шаардлагыг энэ сарын 18-нд засгийн газарт хүргүүлсэн бөгөөд  одоог хүртэл тоймтой хариу өгөөгүй учир өчигдөр хоёр дахь удаагийн анхааруулах ажилт хаялт зарласан юм.

Одоогоор “Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-нд 30 мянга гаруй багш нэгдээд байгаа юм. Энэ сарын 19-ний өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга У.Бямбасүрэн “Цалин нэмэх асуудлыг судалж байна” гэх хариу өгчээ. Хоёр дахь удаагийн ажил хаялтад хот, хөдөөгийн нийт 107 сургууль, цэцэрлэгийн багш нар хамрагдсан ба нааштай хариу өгөхгүй байгаа учраас бид хугацаагүй ажил хаялт зарлах талаар хэлэлцэж байгаа гэлээ.

 

 

П.ДОСМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?