МЭНДЧИЛГЭЭ

2017-10-05  

Монгол Улсын боловсролын салбарт ажиллаж буй эрдэмтэн багш нар, боловсролын салбарын ахмадууд та бүхэндээ  Дэлхийн болон Монголын багш нарын өдрийн мэндийг дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

Эх орны жаргалант ирээдүй –хойч үеийг  мэдлэг, боловсролтой төдийгүй  эрүүл чийрэг бие бялдартай, эерэг зан суртахуун, хүмүүжил, төлөвшилтэй, амьдрах ухаантай, эх оронч, үндэсний бахархалтай, дэлхийд өрсөлдөх чадвартай Монгол иргэн болгон өсгөж  хөгжүүлэхийн төлөө  эрдэм боловсрол, авъяас билиг,  хүч чадлаа дайчлан ажиллаж буй Та бүхний улсынхаа хөгжил дэвшилд оруулж байгаа  хувь нэмрийг бид ямагт өндрөөр үнэлдэг билээ.

Монголчууд багш, ном хоёрыг эрхэмлэн дээдэлдэг нандин уламжлалтай ард түмэн. Эрдэм мэдлэг улс нийгмийн хөгжлийн хамгийн гол хүчин зүйл болж байгаа ХХ1 зуунд багш сурган хүмүүжүүлэгчид маань эх орон ард түмнийхээ итгэлийг дааж улам ихийг бүтээнэ гэдэгт эргэлзэхгүй байна.  

Та бүхэндээ эрүүл энх,  санаачлагч, бүтээлч байж нарт ертөнцөд байхгүй нандин сайхан үйлстээ улам  өндөр амжилт олохыг хүсэн ерөөе.  

 

 

Эх сурвалж : БСШУЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?